Friday, January 30, 2015

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! 
Манай багийн хамт олон өнгөрсөн намрын улиралд 8 долоо хоногийн багшлах дадлагыг ЕБС-д хийж гүйцэтгэлээ. Баг 4 гишүүн тус бүр өөр өөр сургуульд дадлага хийсэн.
Энэ хугацаанд бид дадлагын ерөнхий төлөвлөгөөний дагуу, сургалт судалгааны болон сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанууд хийж гүйцэтгэлээ. Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд олон зүйлийг сурч мэдэж авсан.
Дадлагын эхний долоо хоногт ЕБС-ийн орчинд ажиглалт хийж, сургуулийн орчин, багш сурагчийн харилцаа, багшийн заах арга барил, АУБ-ын хөтөлдөг бичиг баримт, удирддаг ангитай нь танилцаж багш сурагчдын харилцаа ямар байх ёстой, эдгээр суралцагчдад хэрхэн хичээл заах вэ гэх мэт асуултынхаа хариултыг олж авлаа.
Төлөвлөгөөний дагуу дараагийн долоо хоногоос эхлэн хичээл зааж, сургууль болон ангид зохион байгуулах үйл ажиллагаа хийсэн. Эдгээр долоо хоногууд маш хурдан өнгөрч, багшийн ажлыг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Үүнээс үүдэн олон зйүлийг хийх ёстойг ойлгосон. Үүнд:

Хичээл заахтай холбоотой нь хичээлийн бэлтгэл(Хэрэглэгдэхүүн материалын бүрэн бүтэн байдлыг хянах), суралцагчдыг сайн судалсан байх, ээлжит хичээлүүдээ засан сайжруулах, хичээлийн дараа дүгнэлт сэтгэгдлээ бичих, сүүлийн үеийн арга барил олон зүйлсийг туршиж судлах, өөрийн хичээлдээ нэвтрүүлэх, ангийг зөв зохион байгуулах, хичээл заах цагаа зөв хуваарилах, багшийн имижийг зөв бүрдүүлэх ( Үсээ янз бүрийн өнгөөр будах, тод өнгийн хувцас, задгай хувцас өмсөхгүй байх хэрэгтэй. )

Анги удирдахтай холбоотой зүйлс нь:

Анги хамт олноо судалж, анги хамт олны эв нэгдэл, авьяас чадвар, суралцах зорилго чиглэл, хүсэл тэмүүлэл, эцэг эхтэй хамтран ажиллах, суралцагчтай нөхөрсөг харилцаж зөвлөн туслах, ангид сонирхолтой хөгжөөнт, дурсамжтай үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй юм байна лээ.


Удирдсан багшаасаа олон зүйлийг ажиглаж сурах хэрэгтэй. Удирдсан багшдаа хэр их тусалж хамтарч ажиллана, төдий чинээ их зүйл сурдаг юм байна .

Дараагийн постуудаар эргэн уулзъя